Г.Занданшатар: Бүх нийтийн оролцоотойгоор сонгуулийн хуулийг баталсанд талархал илэрхийлж байна
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар УИХ-ын сонгуулийн хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн хийлээ. Ажлын хэсгээс гарсан саналаар санал хураалт явуулсны дараа УИХ-ын сонгуулийн хуулийн төслийг гишүүдийн 76.5 хувийн саналаар бүхэлд нь баталлаа. Ингэснээр 2020 оны УИХ-ын сонгуулийг олон мандаттай томсгосон тойргоор буюу мажоритар тогтолцоогоор явуулахаар болж байна.
Хуулийн төсөл батлагдсантай холбогдуулан УИХ-ын дарга Г.Занданшатар “УИХ-ын гишүүд ажлын хэсэгт баярлалаа. Бүх намуудын төлөөлөл орсон УИХ-ын ажлын хэсэг зөвшилцөл ойлголцлыг эрхэмлэж, сонгуулийн хуулийг бүх нийтийн оролцоотойгоор хэлэлцэн баталсанд талархал илэрхийлж байна” гэлээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ