Монголчуудыг эвлэлдэн нэгдэхэд хэн дургүй байв?
Манай хууль тогтоох дээд байгууллагын процедурт хуудуутай явдал байдаг нь сонгуулийн хуулийн эцсийн хэлэлцүүлгийн үеэр батлагдлаа. УИХ-ын чуулганы хуралдаанаар Сонгуулийн хуулийн эцсийн хэлэлцүүлгийг хийж эхлээд байсан боловч Төрийн байгуулалтын байнгын хорооны саналыг засварлан буруу оруулж ирсэн нь гишүүдийн дунд маргаан дагуулж чуулган завсарлаад байна. Энэ удаагийн сонгуульд ялангуяа жижиг намуудын хувьд эвсэж нэгдэж орохоос өөр гарц харагдахгүй байгаа. Аймаг дүүрэг бүхэлдээ нэг болох томсгосон тойрогт жижиг намууд хоорондоо өрсөлдвөл хүч тарамдаад дуусна. Тэрч бүү хэл зарим нэг намын лидер нь дэвших эрхээ хязгаарлуулчихаад тууж явна.
Эвслийн аль нэг дангаараа нэр дэвшүүлэх, намын сонгуулийн данснаас бие даан зарлага гаргах, өөр намуудын эвсэлд нэгдэн орох, бие даасан болон өөр эвсэл байгуулан нөхөн, дахин сонгуульд оролцохыг хориглох бөгөөд хэрэв эвсэлд нэгдсэн аль нэг нам нь тарах шийдвэр гаргасан бол эвслийг тарсан гэж тооцно гэсэн Л.Болд гишүүний гаргасан саналыг Төрийн байгуулалтын байнгын хороо дэмжсэн саналаар санал хураалт явуулъя гэхэд С.Бямбацогт "Эвсэлд нэгдсэн намуудаас олонх нь эвслээс гарсан тохиолдолд" гэж оруулсан. Яагаад өөрчлөгдсөн бэ" гэсэнд
ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж:
-“Эвсэл нэг байгуулагдсан бол эцсээ хүртэл байх ёстой. Олонх эвслээс гарна гэдэг нь хууль зүйн хувьд буруу. Эвслийн нэг нь л задарвал задарна. Гурван нам нэгдээд эвсэл болоод ороход нэг нь гарвал эвсэл тарна. 30 хувь нь гарчихаар эвсэл байхгүй болно гэсэн үг. Хууль бичнэ гэдэг нь дараагийн үйл явдлыг харж хийдэг ажил. Эвслийг хэврэг болгож болохгүй. Тоглоом болгож болохгүй. Хэрэв байнгын хороон дээрээ ойлголцоогүй юм бол энэ будилаантай саналаа нэг мөр болгож оруулж ир. Олонх гэж оруулж болохгүй. Ажлын хэсэг тайлбар өгөхөөс өмнө ярилц. Хуулийн үг, үсэг бүрийн цаана улс төрийн маргаан явдаг онцлогтой хууль бол Сонгуулийн хууль шүү хэмээжээ. Өөрөөр хэлвэл улс төрийн намууд сонгуульд нэгдээд орсон тохиолдолд олонхийн шийдвэрээр замын дундаас тарах бутрахыг шийдэх байтал зөвхөн нэг нь л замын дундаас зангаа хувиргахад тарж бутрахаар засварлан оруулж ирсэн заалтын будлианыг хэн хаана ямар эрх ашгийн үүднээс хийв гэдэг нь өөрөө анхаарал татах асуудал. Арай Монголчуудыг эвлэлдэн нэгдэхэд дургүй нөхдүүд хуулв тогтоох байгууллагад шургалчихаад байгаа юм биш биз. Ийнхүү УИХ-ын чуулганы өмнө Төрийн байгуулалтын байнгын хорооны томьёоллыг өөрчилсөн талаар
Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга С.Бямбацогт:
Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан дээр Эвслийн аль нэг дангаараа нэр дэвшүүлэх, намын сонгуулийн данснаас бие даан зарлага гаргах, өөр намуудын эвсэлд нэгдэн орох, бие даасан болон өөр эвсэл байгуулан нөхөн, дахин сонгуульд оролцохыг хориглох бөгөөд хэрэв эвсэлд нэгдсэн олонх нь тарах шийдвэр гаргасан бол эвслийг тарсан гэж тооцно гэж санал хураасан. Энэ саналыг Ж.Батзандан гишүүн гаргасан. Байнгын хороон дээр ингэж орсон томьёоллыг хаана, яагаад өөрчлөгдсөнийг гайхаад байна хэмээн өгүүлсэн юм.
Энэ үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар:
Сонгуулийн хуулийг маргаан зөрчилгүй, будилаангүй, нэг нам дангаараа хүч түрж биш бусад намын төлөөллийн үгийг сонсч, эцэслэн батлах ёстой. Байнгын хорооны санал тодорхойгүй шалтгаанаар буруу томьёоллоор оруулж ирсэн. Зарим дэмжигдсэн санал орж ирээгүй байна. Тиймээс байнгын хороо дахиж хуралдаад, асуудлаа шийд" хэмээн хэлснээр өчигдрийн чуулганы хуралдааныг хаав.
Д.Оч
СЭТГЭГДЭЛ БИЧИХ