Ял сонссон хүнийг УИХ-д нэр дэвшүүлэхгүй байх заалтыг хасах саналыг дэмжлээ

Төрийн байгуулалтын байнгын хороо УИХ-ын сонгуулийн тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж байна. Өчигдөр уг төслийг чуулганы хуралданаар хэлэлцэх үед УИХ-ын дарга Г.Занданшатар зарим заалтуудыг эргэж харах чиглэл өгсөн юм. Үүний дагуу ажлын хэсэг зарчмын зөрүүтэй 11 саналыг Байнгын хороонд оруулж иржээ. Эдгээр саналаар санал хураалт явуулж байна.


Тухайн саналуудаас хамгийн их анхаарал татаж байгаа нь Т.Аюурсайхан гишүүний гаргасан 30.8 гэсэн заалтыг нэмэх буюу “Авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон хүнийг нэр дэвшүүлэхийг хориглоно” гэсэн заалт юм. Уг саналыг өчигдөр чуулганы хуралдаанаар хэлэлцэн дэмжсэн. Гэвч УИХ-ын дарга Г.Занданшатар Үндсэн хуулийн цэцийн дүгнэлт гарсан, гараагүй гэсэн маргаан байгаа учраас эцсийн хэлэлцүүлэгт оруулахаасаа өмнө нягталж үзэхийг анхааруулсан юм. Ажлын хэсэг Цэцийн дүгнэлтийг нягталж үзээд дээрх хасах саналыг Төрийн байгуулалтын байнгын хороонд оруулж иржээ. Байнгын хорооны хуралдаанд оролцсон 11 гишүүний долоо нь уг заалтыг хасахыг дэмжлээ. Чуулганы хуралдаанаар хэлэлцэх үед дэмжигдвэл бүр мөсөн хасагдах юм. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

УИХ-ын чуулган хуралдана
Өчигдөр 09 цаг 36 мин

ХӨСҮТ-ээс мэдээлэл хийнэ
Өчигдөр 08 цаг 47 мин

Засгийн газар хуралдаж байна
Уржигдар 08 цаг 24 мин