Н.Энхбаяр: О.Баасанхүү улстөрийн захиалгаар миний нэр дэвших эрхэнд халдаж болохгүй

   Төрийн байгуулалтын байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар Сонгуулийн тухай хуулийн анхны хэлэлцүүлгийг хийсэн. Энэ үеэр УИХ-ын гишүүн О.Баасанхүү авлигын хэргээр ял эдэлж байсан хүнийг сонгуульд нэр дэвшүүлэхгүй байх зарчмын зөрүүтэй санал гаргасан нь дэмжигдсэн.

Уг заалт цаашид дэмжигдээд батлагдвал МАХН-ын дарга Н.Энхбаяр 2020 оны сонгуульд нэр дэвших боломжгүй байдал үүсэх аюултай. Энэ асуудлаар  МАХН-ын дарга Н.Энхбаяр өнөөдөр Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга С.Бямбацогт, Ц.Мөнх-Оргил гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн нартай уулзлаа.

Тэрбээр “О.Баасанхүү улстөрийн захиалгатай ажиллаж байгаа. Ийм байдлаар миний нэр дэвших эрхэнд халдаж болохгүй. Энэ бол Н.Энхбаярт зориулсан заалт. Насан туршид минь ингэж яллаж болохгүй. Сонгуулийн хуулиар намайг шинээр яллаж, нэр дэвших боломжийг минь хааж болохгүй. Үндсэн хуулийн заалтаа харсан ч тэр хүний эрхийг ингэж хохироож болохгүй. Өмнө нь энэ асуудал яригдаж, цэц дээр маргаан үүсгэж байсан. Үндсэн хуулийн цэц энэ асуудлыг 2008 онд шийдсэн байдаг. Хэрвээ энэ заалт батлагдах юм бол хууль зөрчинө. Үндсэн хуулийн цэцийн шийдвэртэй учраас УИХ-ын гишүүдийн санал бодол үүнд хамаагүй, хуулиа л дагах юм байна. Энэ заалт ороод батлагдлаа гэхэд цэц дээр очоод уначих юм” гэлээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

УИХ-ын чуулган хуралдана
Өчигдөр 09 цаг 36 мин

ХӨСҮТ-ээс мэдээлэл хийнэ
Өчигдөр 08 цаг 47 мин

Засгийн газар хуралдаж байна
Уржигдар 08 цаг 24 мин