Д.Эрдэнэбат: Бид энэ тогтолцоог дэмжихгүй. Ирэх жилийн сонгууль луйвар болно

    

УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат:  Томсгосон можаритар гэдэг бол үндсэндээ жижиг можаритараас ялгаа байхгүй. Аймагт гурван тойрог байсан бол одоо аймаг нэг тойрог болж байгаарай ялгаатай. Улс төрийн хариуцлага парламентын төлөвшилт нэг том өөрчлөлт орохгүй. Бид ингэж өөрийгөө хуурч болохгүй. Өнөөдрийг хүртэл АН холимог тогтолцоог хуулиуд оруулчихвал улс орны ирээдүйн хөгжил хэрэгтэй байсан юм гэж зүтгэсэн боловч талаар өнгөрч байна. МАН анх оруулж ирэхдээ 26 улс нэг тойрог гэж хачин юм оруулж ирсэн нөгөө тал руу савчихсан. Уг нь ухаалаг харилцан ярилцаж, ойлгож шийдэг байсан бол үүнийгээ хувь тэнцүүлж, аймаг бүсчилсэн байдлаар хийсэн бол илүү ухаалаг сонголт байсан болов уу. Энэ боломжийг бид өнөөдөр алдаж байна.

Одоо 2008 оны сонгуулийн тухай хуулийг ахиад ярьж байна. 2008 оны сонгуулийн томсгосон можаритар гэдгийг МАН эх баригч байхдаа гаргасан хувилбар. Энэ ямар гашуун зүйлийг авч ирсэн вэ гэдгийг Монголын ард түмэн бүгд мэдэж байгаа. Бослого жагсаал болсон. Таван хүний амь нас хохирсон. МАН-ын байр хүртэл шатсан. Ийм хэл маргаантай тогтолцоог дахин сонгож байгаа нь буруу. Өнөөдөр АН холимог тогтолцооны байр суурь дээрээ хэвээрээ байгаа. Энэ тогтолцоо жижиг намуудыг жийсэн. Намын дотоод зөрчилдөөнийг өдөөсөн олон сөрөг үр дагаврыг авч ирнэ. Бид энэ тогтолцоог дэмжихгүй. Ирэх жилийн сонгууль луйвар болно.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

УИХ-ын чуулган хуралдана
Өчигдөр 09 цаг 36 мин

ХӨСҮТ-ээс мэдээлэл хийнэ
Өчигдөр 08 цаг 47 мин

Засгийн газар хуралдаж байна
Уржигдар 08 цаг 24 мин