Төрөө түр орлон тоглогчидоор тоглуулмааргүй байна


УИХ-ын дарга Г.Занданшатар Төрийн албаны зөвлөл дээр ажиллаад төрийн албыг чадваржуулах, мэргэшүүлэх, шинэ хуулийг хэрэгжүүлэх талаар нилээд жинтэй үг хэллээ.


Төрийн албанд түр орлон гүйцэтгэгч гэдэг ажил, хэллэг байдаг. Түр орлон тоглодог жүжигчин гэдэг шиг.  Түр орлон гүйцэтгэгч нэрээр сонгуулийн 4 жил ажиллачихаад явдаг зуйгуул маягийн нөхдийг төрийн албаны шинэ хууль цэгцэлж чадсан болов уу?


Түр орлон гүйцэтгэгч гэдэг нь  хэн нэгэн албан тушаалтныг ямарваа нэгэн байдлаар эзгүй байгаа үед түр орлох ажлыг хэлээд байгаа хирнээ орлон тоглогчид түр биш бүр ажиллачихаад байгаад хамаг учир байгаа юм.


Үүнд л төрийн албаны зөвлөл хяналт, шалгалтаа чиглүүлмээр байна. Одоогийн байдлаар хаана аль байгууллагад хэдэн “орлон тоглогч” нар ажиллаж байгааг судалгаа гаргахаар ТАЗ-өөс ЗГХЭГ руу бичиг явуулаад байгаа аж.


2018 оны судалгаагаар  улсын хэмжээнд төрийн албанд 1159 түр орлон гүйцэтгэгч ажиллаж байсан гэсэн байна.


Орлон тоглогч нар хэр эрхзүйн чадамжтай хүмүүс байх бэ. Тэдний гаргасан тушаал, холбогдох шийдвэрүүд ямар хүрээнд байх юм бэ гэдгийг Төрийн албаны шинэ хууль үнэндээ бүрхэгдүүлжээ.


Төрийн албаны шинэ хуулиас “түр орлон тоглогч” ямар хугацаагаар томилогдох талаар үг хайгаад ч олсонгүй.


ТАЗ-ийн референт М.Алтанбаганаас түр орлон гүйцэтгэгч нарын хугацаа, эрхзүйн чадамж ямар байх талаар тодрууллаа.


М.Алтанбагана: Төрийн албаны хуулийн 43 дугаар заалтад энэ талаар тодорхой тусгасан байгаа.


Түр орлон гүйцэтгэгчид ямар хугацаатай үүрэг гүйцэтгэх вэ?


Тухайн кэйсээсээ болноо гэж хариулав.


ТАЗ-ийн  референт ийм хариулт өглөө.


Хууль бол маш тодорхой, алдаагүй байх ёстой. Тухайн кэйсээсээ болноо гэхээр арай л бүдүүлэг юм шиг.


Түр томилогдсон атлаа тушаал, шийдвэр гаргадаг жинхэнээс дутахгүй эрх дархтай “түр орлон гүйцэтгэгч” гээчийн хугацаа, эрхзүйн чадамж, эдлэх эрх дархын талаар Төрийн албаны шинэ хуульд тодорхой тусгаж өгсөнгүй нь хачирхалтай.


Шинэ хууль батлагдахаас өмнө томилогдсон түр орлон гүйцэтгэгч нар яам, тамгын газар одоо хүртэл оршин тогтносоор л байна.


Харин орон тоо нь нэмэгдэж, чадамж, чадвар нь өссөн Төрийн албаны зөвлөл энэ ажлаа шуурхай хийгээсэй.

Төр маань түр орлон тоглогчидоор тоглуулмааргүй байна шүү.

 

Э.Саруул

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

УИХ-ын чуулган хуралдана
Өчигдөр 09 цаг 36 мин

ХӨСҮТ-ээс мэдээлэл хийнэ
Өчигдөр 08 цаг 47 мин

Засгийн газар хуралдаж байна
Уржигдар 08 цаг 24 мин