ТОМСГОСОН ТОЙРОГТ ТОМ ЗУРГААРАА "МАНАН" ЯЛАХ УУ?
Эрх баригч МАН сонгуулийн тоглоомын дүрмээ тохирч томсгосон мажоритар хувилбарыг сонгож байгаа Удирдах Зөвлөлийн шийдвэрээ баяр хөөртэйгээр танилцууллаа. 2008 онд л гэхэд энэхүү хувилбараар сонгууль явагдаж үр дүн нь шударга бус байдлаар илэрч 7 дугаар сарын 1-н хэмээх хар өдрийн түүх бичигдсэн нь бий. Ямартай ч эрх баригчид нь хөгжмөө захиалдаг уламжлалаар 2020 оны сонгуулийг ийм хувилбараар явуулах нь бараг л гарцаагүй болж байна. Яагаад гарцаагүй болж байна вэ гэхээр энэхүү тогтолцоо зөвхөн эрх баригчдад биш сөрөг хүчин АН-ын нөхдүүд ч битүүхэн таалагдаж байх шиг. Тэдний эрх баригчид л мэднэ шүү дээ хэмээх үгсээс битүүхэн таатай байдал ханхлах аж. Үнэндээ бүс нутгийн хөгжлийг цогцоор нь дэмжиж, аймаг, дүүргийнхээ хөгжлийг томоор нь харах боломжтой хувилбар мэт боловч нөгөө л өөрчлөлт шинэчлэлт, сонгуулийн хувьсгалыг нь хамгийн ихээр хаасан хувилбар. Жалга довын үзэлийг хаасан гэх тодотголтой ч жижиг намууд, бие даагч нарт хамгийн их халгаатай хувилбар. Ялангуяа улс орноо өөрчлөнө, энэ жил сонгуульд ялна гээд яваад байгаа залууст нэн түрүүнд халгаатай байж мэднэ. Зарим том аймагт бол газрын зураг харсаар төөрч будилж шахуу явсаар бинзен нь тасалдаад зогсчихож мэдэх талтай. Ямар ч атугай томсгосон тойргоор сонгууль явуулбал "МАНАН" буюу хоёр том нам хамтраад засаг байгуулчих хэмжээний танагтай үлдэнэ хэмээн тооцоолж, долоо хэмжиж нэг огтолж байж энэхүү хувилбарыг сонгосон байж таарна. Үр дүнд нь хамтарсан засаг байгуулах ирээдүйн том зургаа ч хууччуул харж л байгаа. Одоо харин тойргийнхоо сумдаар тонгочуулаад байсан нөхдүүд ахиад хэдэн сумаар орж л таарах нь. Гэхдээ мөнгө байнауу байна, бинзен байна уу байна. Хүмүүсээ танихуу танина. Харин улс төрд орж, улс орноо өөрчлөх хүсэлтэй залуус маань хаа явна? Сошиалд байна уу эсвэл сонгуулийн мөнгөө хайсаар л явна уу?
Д.Оюу
СЭТГЭГДЭЛ БИЧИХ