Өргөн нэвтрүүлгийн хуулийг 2020 оны долоодугаар сарын 1-нээс мөрдөнө
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, хуралдаанд оролцсон 44 гишүүнээс 37 гишүүний саналаар батлаад байгаа. Хуулийг 2020 оны долоодугаар сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөх тухай заалт бүхий УИХ-ын тогтоолын төслийг мөн чуулганаар хэлэлцэж, 74.4 хувийн саналаар баталлаа.
УИХ-ын тогтоолын хүрээнд 2020 оны долоодугаар сарын 1-ний өдрөөс өмнө Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийг дагалдан Эрүүгийн болон Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ