Манай волейболчид ням гаригт БНСУ-ыг зорино

XVII удаагийн Азийн аварга шалгаруулах тэмцээнд 16 орон оролцохоос Монгол Улсын шигшээ Тайланд, Казакстан, Австрали улсуудтай “А” хэсэгтбагтсан байна. Монголын шигшээ хэсгийн эхний тоглолтоо есдүгээр сарын 13-нд Австралийн эсрэг хийх бол Казакстан (09.14), Тайланд (09.15) улсуудтай удаах тоглолтоо хийх юм.

Монголын багийн ахлах дасгалжуулагчаар Чон Юн Ха, туслах дасгалжуулагчаар Б.Хэрлэн, Г.Баярсайхан нар ажиллана. Эмэгтэй баг тамирчид өнгөрөгч долдугаар сарын 22-ноос үндсэн бэлтгэлдээ гарсан бөгөөд ирэх есдүгээр сарын 1-11-ний өдрүүдэд БНСУ-д хамтарсан бэлтгэл хийгээд Тайландыг зорино.

Багийн ахлагчаар А.Пүрэвсүрэн ажиллаж байгаа аж. Багийн бүрэлдэхүүнд: Алтангэрэл Пүрэвсүрэн /багийн ахлагч/, Алтангэрэл Наранчимэг, Энхтайван Пүрэвжаргал, Сүхээ Пүрэвжаргал, Ганцэцэг Энхсайхан, Пүрэвжав Буянжаргал, Сүхбат Отгонбямба /холбон тоглогч/, Амартүвшин Батжаргал /холбон тоглогч/, Чинболд Халиун /чөлөөт хамгаалагч/, Эрхэмбаяр Мөнх-Үйлс, Ганболд Энхнаран, Ганболд Цэцэгжаргал, Хатанбүүвэй Мичидмаа нар багтжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

УИХ-ын чуулган хуралдана
Өчигдөр 09 цаг 36 мин

ХӨСҮТ-ээс мэдээлэл хийнэ
Өчигдөр 08 цаг 47 мин

Засгийн газар хуралдаж байна
Уржигдар 08 цаг 24 мин