О.Ууганбаяр тавдугаар байрт оров

Жүдо бөхийн ДАШТ Бразилийн Рио-де-Жанейро хотноодөрөв дэх өдрөө үргэлжилж байна. Тэмцээний хуваарийн дагуу өчигдөр эрэгтэйчүүдийн 81 кг, эмэгтэйчүүдийн 63 кг-ын жинд ОУХМ О.Ууганбаатар, ОУХМ Б.Мөнгөнчимэг, Ц.Цэрэннадмид нар барилдлаа. Эрэгтэйчүүдийн 81 кг-д ОУХМ О.Ууганбаатар хүрэл медалийн төлөөх барилдаанд ялагдаж шагналт тавдугаар байр эзэлсэн юм. Энэ жинд 72 жүдоч өрсөлдсөнөөс О.Ууганбаатар БНХАУ, Гүрж, Нидерландын бөхчүүдийг ялж, шигшээд наймд шалгарч үлдсэн. Улмаар Австрийн бөхийг ялж, мөнгөн медалийн төлөө Францын бөхтэй барилдсан боловч, ялагдал хүлээснээр хүрэл медалийн төлөө барилдахаар болсон. Харамсалтай нь хүрэл медалийн төлөөх барилдаанд Франц бөхөд ялагдаж тавдугаар байранд орлоо. Харин ОУХМ Б.Мөнгөнчимэг, Ц.Цэрэннадмид нар эхний учраа бөхдөө ялагдал хүлээж тэмцээнийг орхисон юм.

Б.Цэлмэг



СЭТГЭГДЭЛ БИЧИХ

УИХ-ын чуулган хуралдана
Өчигдөр 09 цаг 36 мин

ХӨСҮТ-ээс мэдээлэл хийнэ
Өчигдөр 08 цаг 47 мин

Засгийн газар хуралдаж байна
Уржигдар 08 цаг 24 мин