Гурав дахь өдрийн барилдаанууд эхэллээ

Бразилын нийслэлд зохиогдож буй жүдо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний гурав дахь өдрийн барилдаанууд дөнгөж сая эхэллээ.

Өнөөдөр эрэгтэйчүүдийн -73, эмэгтэйчүүдийн -57 килограмын жингийн бөхчүүд татамид гарах бөгөөд манай улсыг төлөөлөн Монгол Улсын гавьяат тамирчин С.Ням-Очир, Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Х.Цагаанбаатар, ОУХМ Д.Сумьяа нар зодоглоно.

С.Ням-Очирын хувьд жиндээ дэлхийн чансааг тэргүүлж байгаа ба дэлхийн аваргын эхний барилдаанаа Гана улсын тамирчин Эммануэль Нартитай хийх бол Х.Цагаанбаатар жиндээ чансаагаараа дөрөвт эрэмбэлэгдэж байгаа ба Финландын жүдоч Ийту Лааманентай барилдана.

Харин эмэгтэйчүүдийн -57 килограмын жинд барилдах манай жүдоч ОУХМ Д.Сумьяагийн хувьд эхний тойрогтоо хийлж, дараагийн барилдаандаа Тайвань болон Укрианы жүдочдын ялсантай хүч үзэх юм.

Уншигч та бүхэн интернэтээр ДАШТ-ийг шууд үзэхийг хүсвэл энд дарж үзээрэй.

Дэлгэцний хажууд байгаад 1, 2, 3-ын тоог дарж дэвжээг сонгон үзнэ үү.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

УИХ-ын чуулган хуралдана
Өчигдөр 09 цаг 36 мин

ХӨСҮТ-ээс мэдээлэл хийнэ
Өчигдөр 08 цаг 47 мин

Засгийн газар хуралдаж байна
Уржигдар 08 цаг 24 мин