Шилдэг 16 эмэгтэй даамчид Монголд өрсөлдөнө

Дэлхийн оюуны спортын наадмын үндсэн төрөл 100 буудалт даамын эмэгтэйчүүдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо ирэх аравдугаар сарын 1-15-ны өдрүүдэд зохион байгуулагдах гэж байна. Энэ тэмцээнд дэлхийн шилдэг 16 даамчид оюун ухаанаа сорино. 38 дахь удаагийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд дэлхийн шилдэг 16 даамчин “Дэлхийн аварга” цолны төлөө өрсөлдөх юм. 100 буудалт даамын эмэгтэйчүүдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулахадСоёл, спорт аялал жуулчлалын яамнаас дэмжин ажиллаж, улсын нөөц сангаас 50 сая төгрөгийн хөрөнгийг гаргахаар болсон аж.

Тэмцээнд ОХУ, БНХАУ, Украйн, Голланд, Монгол зэрэг арван орны шилдэг 16 тамирчин өрсөлдөх юм. Тэдний дунд одоогоор “дэлхийн аварга” цолыг эзэмшигч, дэлхийн таван удаагийн аварга, ОХУ-ын их мастер Тамара Тансыккужина, дэлхийн 12 удаагийн аварга, Латви улсын тамирчин, олон улсын их мастер Зоя Голубева, дэлхийн дөрвөн удаагийн аварга Украйны их мастер Дарья Ткаченко болон Ази тивийн аваргын мөнгөн медальт, 2012 оны дэлхийн залуучуудын аварга, БНХАУ-ын аварга, олон улсын мастер Ханчин Жао нарын шилдгүүд багтаж байна.

Монгол улсаас эх орноо төлөөлөн оролцох 3 тамирчин МДХ-ны байранд бэлтгэлээ базааж байгаа. Тэмцээний хуваарь ёсоор аравдугаар сарын 2, 3-ны өдрүүдэд блиц болон түргэн тоглолтын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулах юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

УИХ-ын чуулган хуралдана
Өчигдөр 09 цаг 36 мин

ХӨСҮТ-ээс мэдээлэл хийнэ
Өчигдөр 08 цаг 47 мин

Засгийн газар хуралдаж байна
Уржигдар 08 цаг 24 мин