Тун удахгүй хоёр дахь өдрийн барилдаанууд эхэлнэ
Хэдхэн мөчийн дараа Бразилын Рио де Жанейрод болж буй жүдо бөхийн ДАШТ-ий хоёр дахь өдрийн барилдаанууд эхэлнэ.
Өнөөдөр эмэгтэйчүүдийн 52, эрэгтэйчүүдийн 66 килограммын жингийн барилдаанууд явагдах юм.
Манай шигшээ багаас энэ хоёр жинд хоёр, хоёр жүдочноо өрсөлдүүлнэ.
Эмэгтэйчүүдийн 52 килограммын жинд Рио де Жанейрогийн татамид Монгол Улсын гавьяат тамирчин Мөнхбаатарын Бундмаа 11 дэх барилдаанд Израйлийн жүдоч Рони Шварцтай хүч үзэх бол ОУХМ Адьяасамбуугийн Цолмон 14 дэх барилдаанд мөн Израйлын жүдоч Жили Кохентэй барилдана.
Харин эрэгтэйчүүдийн 66 килограммын жинд Монгол Улсаа төлөөлөн ОУХМ Даваадоржийн Төмөрхүлэг гурав дахь барилдаанд татамид гарч Укрианы жүдоч Георгий Зантариатай барилдах бол, ОУХМ Санжаасүрэнгийн Миярагчаа 22 дахь барилдаанд дэвжээнээ гарч Коста Рикагийн жүдоч Чинчилла Ян Санчотой тус тус барилдах болно.
http://212.227.28.227/live/index.php
СЭТГЭГДЭЛ БИЧИХ