Өвлийн олимп эхлэхэд 164 хоног үлдлээ

Өвлийн олимпийн 22-р наадам ОХУ-ын Сочи хотноо эхлэхэд 164 хоногийн хугацаа үлдээд байна. Өнөөдөр МҮОХ-ны ерөнхийлөгч Загдсүрэн ОХУ-аас Монгол улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Виктор Самойленког хүлээн авч уулзан, ирэх олимпийн наадмын талаар ярилцлаа.
Спортын салбарт хэдийнээсээ өргөн хүрээний хамтын ажиллагаатай Монгол, Орос 2 орны олимпизмийн хөдөлгөөн, спортын салбарын харилцан хамтын ажиллагааны өнгөрсөн ба ирээдүй, ирэх өвлийн олимпийн наадам өнөөдрийн уулзалтын гол сэдэв байлаа.

ОХУ-аас Монгол улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Виктор Самойленко монголын спортын хөгжлийн талаар өргөн мэдлэгтэй болох нь түүний ярианаас харагдаж байсан Монгол улсын байгаль цаг уурын нөхцөл байдал цаашид өвлийн спортын төрлүүдээр амжилтаа ахиулах бүрэн боломжтой гэж бодож явдгаа илэрхийлсэн юм.

МҮОХ-ны ерөнхийлөгч Загдсүрэн цаашдаа өвлийн спортын хөгжлөөр дэлхийд тэргүүлэгч гүрнүүдийн ОХУ-аас энэ тал дээр суралцах, үлгэр жишээ авах, хамтран ажиллах хүсэлтээ илэрхийлсэн юм. Уулзалтын үеэр МҮОХ-ны Ерөнхийлөгч Д.Загдсүрэн Монгол улсад олимпизмийн хөдөлгөөнийг түгээн дэлгэрүүлэх үйлсэд оруулсан хувь нэмэр, Орос Монгол 2 улсын спортын салбар дахь хамтын ажиллагаанд оруулсан хүчин зүтгэл, Сочигийн олимпийг угтсан хүүхэд залууст хандсан олон үйл ажиллагаанд хамтран хамтран зохион байгуулж буйг нь үнэлэн ОХУ-аас Монгол улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Виктор Васильевич Самойленког МҮОХ-ны Олимпийн алдар одонгоор шагналаа.

Уулзалтын үеэр ОХУ-ын элчин сайд Виктор Самойленко Олимпийн музейг үзэж сонирхлоо. ОХУ-ын ЭСЯ, Сүхбаатар дүүргийн "Гренобль-Сочи" олимпийн зөвлөл хамтран бүтэн жилийн хугацаанд Сочигийн олимпийг угтсан үйл ажиллагааг зохион байгуулж байгаа юм.

2013 оны 2-р сарын 7-ны өдөр Сочигийн олимп хүртэл нэг жил гэсэн нэртэй үйл ажиллагаагаар нээлтээ хийн Орос хэлний төрөлжсөн сургалттай сургуулийн сурагчдыг олимпийн музей үзүүлэх, "Весёлые старты" хөгжөөнт буухиа уралдаан, хүчний 3 төрөлт, ширээний теннис, гар зургийн уралдаан зэрэг үйл ажиллагааг ОХУ-ын ЭСЯ-тай хамтран зохион байгуулсан.

Өвлийн олимпийн 22-р наадам ОХУ-ын Краснодар мужийн Сочи хотноо 2014 оны 2-р сарын 7-ны өдөр нээлтээ хийнэ. Энэ наадамд оролцохоор манай улсын цана, тэшүүр, шорт трекийн тамирчид эрхийн оноо олгох тэмцээнүүдэд оролцсоор байгаа билээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

УИХ-ын чуулган хуралдана
Өчигдөр 09 цаг 36 мин

ХӨСҮТ-ээс мэдээлэл хийнэ
Өчигдөр 08 цаг 47 мин

Засгийн газар хуралдаж байна
Уржигдар 08 цаг 24 мин