М.Уранцэцэг дэлхийн аварга боллоо

Жүдо бөхийн 2013 оны насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс Монголын тамирчид эхний өдөр дэлхийн шинэ аваргаа өлгийдөн авлаа.

Тэмцээний хуваарийн дагуу эхний өдөр эмэгтэйчүүдийн 48 кг, эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд медальтнууд тодорсон бөгөөд 48 кг-д өрсөлдсөн ОУХМ М.Уранцэцэг жингийнхээ ангилалд аваргалж, эрэгтэйчүүдийн хамгийн хөнгөн жинд ОУХМ Д.Амартүвшин мөнгөн медалийн эзэн болж, мөн тус жинд зодоглосон ОУХМ Г.Болдбаатар хүрэл медалийн төлөөх барилдаанд дийлдсэнээр тавдугаарт байрт шалгарлаа. Ийнхүү дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг амжилт дүүрэн эхлүүлсэн Монголын жүдочид тэмцээний эхний өдөр алт, мөнгөн медаль нэжгээдийг хүртсэнээр багийн нийлбэр дүнгээр дэлхийн 123 орны манлайд бичигдэж байна.

Х.Төгөл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

УИХ-ын чуулган хуралдана
Өчигдөр 09 цаг 36 мин

ХӨСҮТ-ээс мэдээлэл хийнэ
Өчигдөр 08 цаг 47 мин

Засгийн газар хуралдаж байна
Уржигдар 08 цаг 24 мин