А.Иваницкий “Алдрын танхим”-д мөнхрөв
Дэлхийн бөхийн төрлүүдийн холбооны “Алдрын танхим”-д шинээр 10 тамирчны нэрийг мөнхөлжээ. Олимпийн нэг, дэлхийн дөрвөн удаагийн аварга ОХУ-ын алдарт бөх А.Иваницкий, мөн улсын тамирчин дэлхийн аваргын дөрвөн алтан медальтай С.Корнилаев, дэлхийн гурван удаагийн “алт”-тай Укрианы эмэгтэй тамирчин Ирина Мерлений зэрэг есөн бөх, цорын ганц шүүгч болох Швейцарийн иргэн Марианне Нобс гэдэг эмэгтэй нар энэ удаа нэрээ “сийлүүлжээ”. Дашрамд дурдахад, дэлхийн шилдэг 100 бөхийн 25 дугаарт эрэмбэлэгдсэн олимпийн мөнгө, дэлхийн хошой алтан медальт, дархан аварга Х.Баянмөнх Монголоос ганцаараа дээрх танхимд нэрээ бичүүлсэн юм байна.
Г.Мөнх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ