Дэлхийн жүдо бөхийн холбооны ерөнхийлөгч улиран сонгогдов

Бразилийн Рио-де-Жанейро хотноо өнгөрөгч баасан гаригт хуралдсан Олон улсын жүдо бөхийн холбоо /IJF/-ны ээлжит чуулганаар өнгөрсөн дөрвөн жилд тус холбооны ерөнхийлөгчөөр ажилласан Мариус Визер дахин дөрвөн жилээр албан тушаалдаа улиран томилогджээ.

IJF-ийн ерөнхийлөгчийн албыг 2007 оноос хашиж буй тэрбээр өнгөрсөн хугацаанд жүдо бөхийн спортыг хөгжүүлэх үйлст хүчин зүтгэж, үнэтэй хувь нэмэр оруулсныг чуулганы үеэр гишүүд онцолсон байна.

Рио-де-Жанейрод болсон чуулганаар мөн Олон улсын жүдо бөхийн холбооны Удирдах зөвлөлийн гишүүдийг шинээр сонгожээ.

Үүнд, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины багын найз, Санкт-Петербургийн жүдогийн клубын тэргүүн Аркадий Роттенбергийг Хөгжлийн менежерээр, АНУ-ын Жүдо бөхийн холбооны гүйцэтгэх захирал Хосе Хамберто Родригезийг Хөгжлийн захирлаар сонгосон байна.

Түүнчлэн IJF-ийн удирдах төвшинд олон жил ажилласан Хеди Доуибийг Олон улсын харилцаа хариуцсан захирлаар томилжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

УИХ-ын чуулган хуралдана
Өчигдөр 09 цаг 36 мин

ХӨСҮТ-ээс мэдээлэл хийнэ
Өчигдөр 08 цаг 47 мин

Засгийн газар хуралдаж байна
Уржигдар 08 цаг 24 мин