Махны үнэ буурчээ
Монголын Үндэсний статистикийн хорооноос гаргасан мэдээллээр үхрийн ястай мах өмнөх долоо хоногоосоо “Баянзүрх” худалдааны төвд кг нь7800 төгрөгөөс 7500 төгрөг болон буурчээ. Мөн “Хар хорин” худалдааны төвд 7500 төгрөгөөс 7000 төгрөг болон буурсан үзүүлэлттэй гарсан байна. Харин үхрийн цул махны хувьд энэ долоо хоногт өөрчлөлт ороогүй бөгөөд хүнсний гол захуудад 9000-11500 төгрөгийн үнэтэй байгаа аж. Хонины ястай мах “Баянзүрх” худалдааны төвд 7 дугаар сарын 14-ний өдөртэй харьцуулахад 5.6 хувиар буюу 400 төгрөгөөр бууран, 6800 төгрөгийн үнэтэй байгаа бол цул мах нь 7800 төгрөгөөр худалдаалагдаж байна. Мөн “Бөмбөгөр” худалдааны төвд хонины ястай мах 500 төгрөгөөр хямдран кг нь 7500 төгрөгийн үнэтэй болжээ. Адууны мах “Баянзүрх”, “Хүчит шонхор”, “Хар хорин” захууд дээр энэ долоо хоногтдунджаар 9 орчим хувиар буурч, 5000-5800 төгрөгийн үнэтэй зарагдаж байна. Ямааны ястай мах дээрх 3 худалдааны төвд бага зэрэг бууран, кг нь 5700-5800 төгрөгийн үнэтэй байгаа аж.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ