Олимпийн наадмыг шууд дамжуулах эрхийг Монгол Улс худалдаж авна
Олон Улсын Олимпийн Хороо олимпийн наадмыг Монгол Улсад шууд дамжуулах эрхийг худалдахаар болсон билээ. Мөн энэхүү эрхийг Азийн 22 оронд худалдахаар болжээ. Өмнө нь бол Азийн Өргөн Нэвтрүүлгийн Холбоогоор (ABU) дамжуулан үнэ төлбөргүй авдаг байв. ОУОХ уг эрхийг зарахдаа Риогийн олимпийн циклийн 3 олимпийн наадмыг (Сочи 2014, Наньжин 2014, Рио 2016) багцалж буй юм.
Харин өнгөрсөн долоо хоногт ОУОХ-ноос Монгол Улс болон бусад Азийн 16 орон дахь эрхийг зарснаа зарлалаа. Уг эрхийг Японы медиа менежментийн томоохон компани Дэнцү авсан байна. Хоёр сарын өмнө Дэнцү компани нь Төв Азийн таван улсын эрхийг авч байсан бөгөөд, ийнхүү ОУОХ-ноос зарах 22 улс дахь эрхийг бүгдийг Дэнцү авчээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ