Хохирлыг бүрэн барагдуулна гэв
"Нарантуул" захын хүнсний хэсэг шатаж, түрээслэгчидэд багагүй хохирол учруулаад байна. Цагдаагийн байгууллага галыг унтрааж, галын шалтгааныг тогтоохоор ажиллаж байна.
Харин тус захыг эзэмшдэг УИХ-ын гишүүн асан Ш.Сайхансамбуу нөхцөл байдалтай танилцаж, түрээслэгчидтэй уулзжээ. Тэрбээр наймаачдыг тайвшруулаад "Өнөөдөр гарсан хохирлыг гурван сарын дотор барагдуулна" гэжээ. Тиймээс түрээслэгчид хохирлоо эргүүлэн олж авах найдлагатай болоод байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ