Н.Энхбаярын биеийн байдал муу байна
БНСУ-д эмчлүүлэхээр явсан МАХН-ын дарга Н.Энхбаярт “эсийн алдагдал” буюу олон эрхтний архаг дутмагшил” гэсэн онош тавьсныг БНСУ-ын эмч нар баталжээ. Энэ нь өлсгөлөнгийн дараах гиперкатаплизм гэх буюу бүх эд эрхтэн нь эсээ алдаж буй хүнд хэлбэр юм байна.
Олон сар чийгтэй, тоос шороотой хүнд нөхцөлд хоригдож, өлсгөлөн зарласнаас гамриттай болсон ба энэхүү гамрит нь чих рүүгээ орж идээлж бугласнаар тархинд нь нөлөөлөх магадал өндөр болсон тул солонгос эмч нар хэд хоногийн өмнө яаралтай хагалгаа хийжээ.
Ар араасаа цуварсан зайлшгүй шаардлагатай хагалгаануудаас болоод Н.Энхбаярын бие сайнгүй байгаа аж. Түүнээс гадна өчигдөр мөрний шөрмөсөө залгуулах хагалгаа хийлгэсэн мэдээлэл байна. Энэ гэмтэл нь түүнийг баривчлах үед болон бусад гадны шалтгаанаас үүссэн болохыг ойрын хүмүүс нь мэдэгдсэн байна. Одоо эхнэр Э.Цолмон нь түүнийг сахиж байгаа гэнэ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ