МИАТ-ийн шинэ онгоцонд гэмтэл гараагүй
“Өнөөдөр” сонины 2013 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 194 дугаарт “Шинэ агаарын хөлөг Б767-300 агаарын хөлөгт техникийн саатал гарчээ” гэсэн гарчигтай мэдээ гарсныг МИАТ ХК няцааж байна.
МИАТ компанийн 8 дугаар сарын 22-ны өдрийн өглөө 8.45 цагийн Улаанбаатар-Сөүлийн чиглэлийн ОМ301 дугаартай аяллыг үйлдэх JU1011 дугаартайБоинг 767-300 агаарын хөлөгт үйлдвэрлэгчийн зааврын дагуу зорчигчдын танхимын агаарын температурыг тохируулах системийн нэмэлт үзлэг хийх шаардлага гарсан тул энэ онгоцны маягийг сольж, Боинг737-800 агаарын хөлгийг нисгэсэн юм.
Харин дээрх мэдээлэлд дурдсан шинэ Боинг767-300 агаарын хөлгөөрУлаанбаатар-Москва-Берлин-Москва-Улаанбаатар чиглэлийн ОМ135/136 дугаар аяллыг хэвийн гүйцэтгэсэн. Агаарын хөлөгт дутагдал гарсан үед нислэгийн аюулгүй ажиллагааг найдвартай хангах зорилгоор зохицуулалт хийх нь авиакомпаниудын хувьд тогтсон жишиг байдаг.
Техникийн нэмэлт үзлэг хийсэн Боинг767-300 агаарын хөлөг нь МИАТ ХК-ийн шинээр худалдан авсан агаарын хөлөг биш, харин өмнө нь түрээсээр авч ашиглаж байгаа онгоц гэдгийг ялгаж салгаагүйгээс ийм мэдээлэл гарсан байна. JU1011Боинг767-300 агаарын хөлгийн хувьд хэвийн нисч байна.
Агаарын хөлгийн маяг сольсноос үүдэн МИАТ ХК шуурхай зохицуулалтыг цаг тухайд нь хийсэн болно.
МИАТ ХК
СЭТГЭГДЭЛ БИЧИХ