Т.Батцогт: Энэ жилийг орон сууцныхан хүндхэн давна

Баянзүрх дүүргийн Засаг даргын орлогч Т.Батцогтоос тодрууллаа.

-Танай дүүргийн өвөлжилтийн бэлтгэл байдал хэдэн хувьтай хангагдаж байна вэ?

-Хувь ярихаас илүүтэйгээр хийгдэх ёстой ажлууд тухайн төлөвлөсөн цаг хугацаандаа хийгдэж байна уу гэдэгт Засаг даргын захирамжийн дагуу 4-5 ажлын хэсэг байгуулан биечлэн шалгалт хийсэн. Шалгалтын дүн ч эхнээсээ ирж байна. Хороонуудын хувьд урсгал засварын ажил хийсэн. Дуусах шатандаа орсон байна. Мөн дөрвөн хорооны цогцолбор барилга шинээр ашиглалтад орно. Наймдугаар хорооны барилгынажил нь дуусч, улсын комисст хүлээлгэн өгсөн. Дөрөвдүгээр хорооны хувьд дулааны асуудалтай байгаа. Хоёрдугаар хорооны ажлын явц төдийлөн хангалттай биш байна. Есдүгээр сарын 1-нд хүлээлгэж өгөх төлөвлөгөөтай ажиллаж байгаа. Дарь-Эхийн 27 дугаар хорооны хувьд геологийн дүгнэлтээ анх буруу хийснээс үүдэн доороо ус тогтчихсон байна. Барилгын ажлын хувьд дууссан байгаа. Мөн дүүргийн хэмжээнд зургаан төрийн болон хувийн аж ахуй байдаг. Эдгээр нь орон сууцны хорооллын дулааны шугамыг хариуцдаг. Төрийн өмчийн дөрвөн ау ахуй өөрсдийн хөрөнгөөр өвөлжилтийн бэлтгэл байдлыг хангах үүднээс шугам солих ажлыг хийж байна.

Өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангуулахаар мал аж ахуйн чиглэлээр дүүргийн худалгаа үйлчилгээний хэлтэс хариуцан ажиллаж байгаа. Манай дүүргийн хувьд зургаан дүүрэгт мал аж ахуй эрхэлдэг иргэд байдаг. Түүнээс зонхилох хувь Гачуурт байдаг.Иймд Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамтай хамтран малын өвс тэжээлийг бэлтгэх талаар ярилцаж байна.

-Орон сууцны дулааныасуудлыг хэрхэн шийдэж байгаа вэ. Хуучны орон сууцны дулаан жил ирэх тусам муудаж байгаа гэдэг?

-Энэ жилийн хувьд орон сууцныхан цахилгаан болон дулааны хувьд хүндхэн давна. Яагаад гэвэл ТЭЦ-3 болон ТЭЦ-4-ийн хүчин чадал анхнаасаа зохион байгуулахдаа 600-аад мянган хүн амд зориулсан байдаг. Гэтэл өнөөдөр Улаанбаатар хотод сая гаруй хүн амьдарч байна. 1990 оноос эдгээр дулааны цахилгаан станцууд маш их ачааллыг авч ажиллаж байгаа. Шинээр барилгууд ашиглалтад орж, дулааны хүчин чадал буурч байна.

-Гэр хорооллын хувьд өвөлжилтийн бэлтгэл байдлыг хэрхэн хангаж ажиллаж байна вэ?

-Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэргэдэх Утааг бууруулах хорооны хурлаар гэр хороолол руу шахмал түлшийг нийлүүлэхээр болсон. Гэхдээ шахмал түлшийг хоёрдугаар цахилгаан станцыг бэлтгэнэ. Харамсалтай нь өнгөрсөн хугацаанд 2 дугаар цахилгаан станцаар дамжиж их хэмжээний мөнгө угаагдсанаас болоод одоогийн хүндрэлтэй нөхцөл байдал үүсээд байна. Энэ асуудлыг Эрчим хүчний яам, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэргэдэх Утааг бууруулах хороо хамтран шийдвэрлэх шатандаа явж байна.

Б.Тэмүүлэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ