Яг одоо Нарантуул зах шатаж байна

"Нарантуул" олон улсын худалдааны төвийн хүнсний захад өглөө 6.30 цагт гал гарчээ. Одоогоор Нийслэлийн Онцгой байдлын албан хаагчид болон Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтсийн ажилтнууд галын голомтод ажиллаж байна.

Галын улмаас тус худалдааны төв дотор байрладаг хүнсний зах бүрэн шатаж дуусчээ.

Гал гарснаас хойш гал сөнөөгчид тус худалдааны төвийн хашаа руу нэг ч хүнийг нэвтрүүлэхгүй байна. Учир нь шатсан хүнсний зах дотор цайны газар олноор үйл ажиллагаа явуулдагтай холбоотойгоор хийн баллонууд нь тэсэрч дэлбэрч байна.

Яг одоогоор тус худалдааны төв дотор наймаа эрхэлдэг худалдаачид үүдэнд нь цугларсан бөгөөд"Гадны нөлөөтэй явуулга байх" хэмээн ихэд бухимдаж байгаа аж. Ингэж хардах болсон үндэслэл нь лангуу түрээслэгчдийг Дүнжингарав худалдааны төв рүү нүүлгэх зорилготой байсан холбоотой хэмээн худалдаачид үзэж байна. Тэр ч утгаараа худалдаачид нь гурав хоногийн өмнөөс зах дотроо хоноглон, газраа манаж эхэлсэн юм байна. Өчигдрийн хувьд нүхэн гарц хэсэгт хяналт тавьж хоносон аж. Гэтэл өглөөний 06.10 цагт Хүнсний захаас гал авалцлаж эхэлжээ.Одоогоор гал юунаас болж гарсан эсэх нь тодрхойгүй байгаа юм.

Б.Нар

СЭТГЭГДЭЛ БИЧИХ