Г.Буяндоржийг батлан даалтад гаргалаа

Өнгөрсөн долоо хоногт “Ноёд” группын захирал Г.Буяндоржийг УЕП-ын дэргэдэх Мөрдөн байцаах албанаас баривчилж, ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид саатуулсан. Тэгвэл түүнийг гурав хоног саатуулаад өмгөөлөгч нь хөөцөлдсөөр батлан даалтад гаргасан байна.

Г.Буяндоржийг бусадтай бүлэглэн их хэмжээний мөнгө угаасан байж болзошгүй хэмээн шалгаж байгаа. Мөн өөрт нь холбоотой шүүх хуралд ирэхгүй оргон зайлсан тул ШШГЕГ-аас зарлан дуудах хуудас илгээн “Ирэхгүй бол албадан баривчилна” гэдгээ мэдэгдээд байгаа юм.

Б.Нар

СЭТГЭГДЭЛ БИЧИХ