Хүүгээ заазуурдсан эцгийг өнөөдөр шүүнэ
Өнөөдөр Баянзүрх дүүргийн шүүхэд 13.00 цагаас төрсөн хүүгээ заазуурдаж гэмтээсэн Н.Довжинсүрэн гэгч 46 настай эрэгтэйг шүүнэ. Хуралд даргалагч шүүгчээр Л.Ганзориг, улсын яллагчаар З.Оюундэлгэр, хохирогчоор таван настай хүү И болон түүний ээж О.Болормаа, тэдний өмгөөлөгчөөр Н.Эрдэнэбат нар оролцохоор болжээ. Уг хурал насанд хүрээгүй хүүхдэд холбоотой учраас хаалттай хэлэлцэх юм байна.
Сануулбал, Өнгөрсөн тавдугаар сард Н.Довжинсүрэн гэгч 46 настай эрэгтэй согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ төрсөн хүү таван настай И-г заазуураар зүсэж гэмтээсэн хэрэг гарсан. Тиймээс Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтсээс түүнд Эрүүгийн хуулийн 181.3, 100.1-т зааснаар хэрэг үүсгэж шалгаж эхэлсэн юм.
Н.Довжинсүрэн өмнө нь шүүхээс таван удаа ял шийтгүүлж,арав гаруй удаа эрүүлжүүлэгдэж байжээ.
Б.Золбоо
СЭТГЭГДЭЛ БИЧИХ