Н.Энхбаяр олон цагийн хагалгаанд оржээ
Гурван шатны шүүхээс хорих ялаар шийтгүүлсэн МАХН-ын дарга Н.Энхбаяр БНСУ-д эмчилгээ хийлгэж байгаа. Түүний оношийг "олон эрхтний архаг дутмагшил" буюу "эсийн алдагдал" хэмээн баталсан гэнэ.
Тэгвэл нэгэнт онош нь батлагдсан тул яаралтай хагалгаанд орсон хэмээн эх сурвалж мэдээллээ. Энэ хагалгаа нь олон цагийн хүнд хагалгаа байжээ. Тэрээр энэ сарын 1-нд Монгол Улсын Ерөнхийлөгчийнуучлалаар суллагдсан юм.
Б.Золбоо
СЭТГЭГДЭЛ БИЧИХ