Э.Эрдэнэжамъяны хэргийг шүүхэд шилжүүллээ
Хууль зүйн дэд сайд Э.Эрдэнэжамъянг АТГ-аас албан тушаалаа урвуулан ашиглаж, мөрдөн байцаалтын ажиллагаанд саад учруулсан хэргээр шалгаж байсан. Тэгвэл уг хэргийг прокурорын байгууллага хянаж, яллах дүгнэлт үйлдэн Сүхбаатар дүүргийн шүүхэд шилжүүлжээ. Ингэснээр Сүхбаатар дүүргийн шүүхээс хэрэгтэй 30 хоногийн дотор танилцаж, шүүх хурлын товыг зарлаж юм. Тэрбээр Ерөнхийлөгч асанН.Энхбаярын авлигын хэрэгт холбогдсон Н.Энхбаярын төрсөн дүү Н.Энхтуяа, туслах Б.Хуяг нарыг эрэн сурвалжлахыг зогсоохыг хүссэн агуулгатай захидлыг Интерполд илгээсэн юм. Түүний захидлын дараахан Б.Хуяг, Н.Энхтуяа нарыг олон улсад эрэн сурвалжлах хуульд заасан үндэслэлд таарч байгаа эсэхийг дахин судалж, хариу ирүүлэх хүсэлтийг тус газрын ерөнхий нарийн бичгийн даргын газраас Интерполын Монголын товчоонд ирүүлсэн юм. Түүгээр зогсохгүй Б.Хуяг, Н.Энхтуяа нарын эрэн сурвалжлах ажиллагааг зогсоосноомэдэгдсэн билээ. Тиймээс АТГ-аас Э.Эрдэнэжамъяны үйлдлийг мөрдөн байцаах ажиллагаа, сэжигтэн, яллагдагчийг эрэн сурвалжлах ажлыг удаашрахад хүргэсэн хэмээн үзэжшалгаж эхэлсэн.
Б.Нар
СЭТГЭГДЭЛ БИЧИХ