Ш.Батхүүг саатуулаагүй гэлээ

Улсын мөрдөн байцаах газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс дампуурлаа зарласан “Жаст” группийн захирал Ш.Батхүүг хуурамч бичиг баримт үйлдэн Эрдэнэт үйлдвэрийг барьцаалан Английн банкнаас зээл авч онц их хэмжээний хохирол учруулсан хэрэгт холбогдуулан шалгаж байгаа. Тэгвэл түүнийг ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид саатуулсан гэх мэдээлэл цацагджээ. Энэ талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн ажилтан Н.Төгсбаяраас тодруулахад “Ш.Батхүүг батлан даалтад гадуур шалгаж байгаа. Саатуулаагүй” гэлээ.

Ш.Батхүү нь Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэр, Улаанбаатар төмөр зам хоёрыг барьцаалан ихээхэн хэмжээний зээл авсан байсан юм. Тэгэхдээ зээлээ төлж чадалгүй дампуурлаа зарласан билээ. Тиймээс ӨАБНУ-ын “Стандарт” банк нь баталгаа гаргаж өгсөн “Эрдэнэт” үйлдвэр, Улаанбаатар төмөр зам хоёроос мөнгөө нэхэмжилж Лондоны Арбитрын шүүхэд хандаад байгаа.
Мөн төрийн өмчит эдгээр газруудаар баталгаа гаргуулахдаа тухайн үеийн ТӨХ-ны дарга Д.Сугар, “Эрдэнэт” үйлдвэрийн захирал асан Ч.Ганзориг, Улаанбаатар төмөр замын захирал Т.Очирхүү нарын гарын үсгийг хуурамчаар ашигласан хэмээн мэдэгдээд байгаа. Эдгээр эрхмүүдийн гарын үсэг хуурамч эсэх, үгсэн хуйвалдаж байгаа зэргийг нарийвчлан шалгаж эхэлсэн бөгөөд удахгүй дүгнэлт нь гарах юм.

Б.Нар

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

УИХ-ын чуулган хуралдана
Өчигдөр 09 цаг 36 мин

ХӨСҮТ-ээс мэдээлэл хийнэ
Өчигдөр 08 цаг 47 мин

Засгийн газар хуралдаж байна
Уржигдар 08 цаг 24 мин