Нутгийн удирдлагын тогтолцоог боловсронгуй болгохтой холбоотой ажлын дэд хэсэг хуралдав
Монгол Улсын Их Хурлын 2019 оны 68 дугаар тогтоолоор байгуулагдсан ажлын хэсэгт мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх үүрэг бүхий Нутгийн удирдлагын тогтолцоог боловсронгуй болгохтой холбоотой нэмэлт, өөрчлөлтийн ажлын дэд хэсэг Улсын Бага Хурлын гишүүн, Улсын Их Хурлын гишүүн асан Ц.Товуусүрэн ахлагчтай гишүүд өчигдөр /2019.07.08/ найм дахь удаагийн хуралдаанаа хийлээ.
2019 оны 07 дугаар сарын 05-ны өдөр Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороо Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж эхэлсэн ба хэлэлцүүлгийн үеэр тус хорооны гишүүн С.Бямбацогт, О.Содбилэг, Л.Болд, Ж.Батзандан нар бичгээр зарчмын зөрүүтэй саналын томьёолол гаргасан юм.
Үүнтэй холбогдуулан Нутгийн удирдлагын тогтолцоог боловсронгуй болгохтой холбоотой нэмэлт, өөрчлөлтийн ажлын дэд хэсэг УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллыг илүү боловсронгуй болгохоор хуралдаж, санал, дүгнэлтээ Томьёоллын ажлын дэд хэсэгт хүргүүлэхээр тогтлоо гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ