МАН-ын бүлэг Ерөнхийлөгчийн саналыг хүлээж авлаа

МАН-ын бүлэг хуралдаж Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хэлэлцүүлгийг  наадмын дараа  хийх Монгол Улсын Ерөнхийлөгчийн саналын талаар хэлэлцлээ.

Ингээд бүлгээс Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг наадмын дараа хийх Ерөнхийлөгчийн саналыг хүлээж авах шийдвэрийг гаргалаа. Сануулахад,  Ерөнхийлөгч Х.Баттулга өчигдөр Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийн хоёрдугаар хэлэлцүүлгийг наадмын дараа хийх саналыг УИХ-ын даргад хүргүүлсэн юм.

Ингэснээр Үндсэн хуулийн хэлэлцүүлгийг түр завсарлуулж, бусад асуудлаа наадмын өмнө хэлэлцэхээр болж байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

УИХ-ын чуулган хуралдана
Уржигдар 09 цаг 36 мин

ХӨСҮТ-ээс мэдээлэл хийнэ
Уржигдар 08 цаг 47 мин