Л.Оюун-Эрдэнэ: “Жаст”-ын Батхүүд 40 сая ам.долларыг төлөх хангалттай хөрөнгө байна

Засгийн газар хуралдаж байна. Хуралдаанаар 40 гаруй асуудлыг хэлэлцэж байгаа юм. Хуралдаанаар хэлэлцсэн зарим асуудлын талаар ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ мэдээлэл хийв. Тэрбээр:

 

-“Жаст” группын захирал н.Батхүүгийн тодорхой хэмжээний хөрөнгийг битүүмжилсэн гэдэг мэдээлэл өнгөрсөн долоо хоногт та бүхэнд өгсөн. Энэ мэдээллийг нууцаас гаргах хэрэгтэй гэж хэвлэл мэдээллийнхэн санал тавьж байсан. Өнөөдөр Засгийн газрын хуралдаанаар Зөрчлийн тухай, Эрүүгийн байцаан шийтгэх хуультай холбоотой төслийг ХЗДХ-ийн сайд өргөн мэдүүлснийг хэлэлцэж байна. АТГ-аас ЗГХЭГ хүсэлт гаргаж “Жаст”-ын Батхүүгийн  битүүмжилсэн хөрөнгийн жагсаалтуудыг авсан. Өмчлөлийн байдал, өмч хөрөнгийн байршил зэргийг талаар мэдээлэл авсан. Одоогийн байдлаар “Жаст”-ын Батхүү болон түүний хамаарал бүхий этгээдүүдтэй холбоотой нэр бүхий 185 өмч хөрөнгө нийтдээ 98 тэрбум төгрөгийн хөрөнгө одоо хүртэл байна гэж үзэж болно. ШТС, машин гээд ихэнхдээ ашиглагдаж байгаа хөрөнгө. Гэтэл тэр хүн “ямар ч хөрөнгө байхгүй” гэж мэдүүлээд байна.

 

Ийм байдлаар төрийн мөнгийг сурсан бүлэг хүмүүс байна. Тухайлбал, Хөгжлийн банкинд нэг ч төгрөгийн зээлээ төлөөгүй хүмүүс байна. Шүүхэд өг гэдэг. Шүүхэд өгнө гэдэг нь тэдний хувьд бахдалтай зүйл. Учир нь авсан зээлийнхээ 10-15 хувийг авлигач шүүгч нарт өгөөд хөөн хэлэлцэх хугацааг дуусгаад, хэргийг замхруулдаг. Үүнийг олон улсын банк, санхүүгийн байгууллага мөнгө угаалтын схем байна гэж харж байна.  Өнөөдрийг хүртэл мөнгө угаалтаар шийдэгдсэн нэг ч хэрэг манайд байхгүй Жишээлбэл, Эдийн засгийн ил тод байдлын тухай хууль 2015 оны наймдугаар сард батлагдсан. 8794 иргэн 25 мянган аж ахуйн нэг 33.3 их наяд төгрөгийг илт мэдүүлсэн.

 

160 орчим сая ам.долларын өрөнд улсыг оруулсан Ж.Батхүү үүнийг тод томруун жишээ. Тиймээс үл хөдлөхийн битүүмжлэлийг нь ил тод болгож болгож байна. “Эрдэнэт” үйлдвэрээс гаргасан 40 сая ам.долларыг төлөх хангалттай хэмжээний хөрөнгө “Жаст”-ын Батхүүд байна хэмээн мэдээлээд сэтгүүлчдийн асуултад хариулав. 

 

-Битүүмжилсэн хөрөнгийг зарж борлуулаад хохирлоо барагдуулах гарц Засгийн газарт бий юу?

 

-Энэ асуудал шүүх дээр явж байгаа. Шаардлагатай бол прокурор руу өгч, ажлын хэсэг гаргах боломжтой. Хохирлыг төлүүлэх Засгийн газрын ажлын хэсэг томилж байна. Ажлын хэсэг 7-8 хүн орсон. "Эрдэнэт" үйлдвэртэй холбоотой ТӨХ-г хохирогчоор оруулж байна. Бид дахиад хуулийн байгууллагад хандана. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

УИХ-ын чуулган хуралдана
Уржигдар 09 цаг 36 мин

ХӨСҮТ-ээс мэдээлэл хийнэ
Уржигдар 08 цаг 47 мин