ТӨБЗГ-ын даргын үүрэг гүйцэтгэгчээр А.Ариунболдыг томилжээ
Засгийн газрын хуралдаанаар захирамж гаргаж, томилгоо хийжээ. Тодруулбал, ТӨБЗГ-ын даргын үүрэг гүйцэтгэгчээр А.Ариунболд томилсон байна.
А.Ариунболд нь хуульч мэргэжилтэй. Төрийн удирдлагын магистр, Хууль зүйн докторант юм байна. МУИС-ХЗСургууль, Удирдлагын академи, Хууль сахиулахын их сургуулийг төгссөн аж.
Тэрбээр Хууль зүй, дотоод хэргийн яаманд мэргэжилтэн, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт хэлтсийн дарга, дэд дарга, ШӨХТГ-ын даргын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байсан.
Мөн ТӨБЗГ-т Захиргаа, Хууль зүйн газрын даргаар ажиллаж байгаад ийнхүү ТӨБЗГ-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдоод байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ