Ж.Батзандан: Д.Эрдэнэбилэг тэргүүтэй нөхдүүд Монгол Улсыг саарал жагсаалтад оруулахаар зүтгэж байна

     УИХ-ын гишүүн Ж.Батзандан өнөөдөр мэдээлэл хийлээ.

Тэрбээр Д.Эрдэнэбилэг тэргүүтэй нөхдүүд Монгол Улсыг саарал жагсаалтад оруулахаар зүтгэж байна

Монгол Улс Мөнгө угаахтай тэмцэх санхүүгийн хориг арга хэмжээ хэрэгжүүлэх байгууллага ФАТФ-ын “саарал жагсаалтад” орох нөхцөл байдал үүсээд байгааг УИХ-ын гишүүн Ж.Батзандан өнөөдөр /2019.07.01/ мэдэгдлээ. Тэрбээр саарал жагсаалтад орохгүйн төлөө Монголын төр бүх ажлыг хийх ёстой хэмээгээд “Монгол Улсын өмнө тулгамдсан хамгийн том асуудал бол саарал жагсаалт. Монгол Улс мөнгө угаах нэг ч гэмт хэргийг шийдвэрлээгүй учраас олон улсын байгууллага Монгол орныг саарал жагсаалтад оруулахаа мэдэгдэж байна. Мөн Худалдаа хөгжлийн банк, Голомт банкны удирдлагууд хууль бусаар мөнгө угаасан байж болзошгүй гэдэг асуудлыг олон улсын байгууллагууд тавьж байна. Банкны актив буюу үндсэн хөрөнгөө нэмэгдүүлэх шаардлагыг Монголын банкуудад үүрэг болгосон байдаг. Харин нэмэгдүүлсэн хөрөнгийнхөө эх үүсвэрийг тодорхой болгохыг шаардаж байна. Банкууд нь мөнгө угаадаг байхыг олон улсын байгууллага тэвчихгүй гэж байна. Өнөөдөр Худалдаа хөгжлийн банкны захирал Д.Эрдэнэбилэг тэргүүтэй нөхдүүд нэр бүхий албан тушаалтнуудтай хуйвалдаж Монгол Улсыг саарал жагсаалтад оруулахаар зүтгэж байна. Хэрэв саарал жагсаалтад орох юм бол Монголын эдийн засаг дампуурна. Тэгэхээр Д.Эрдэнэбилэг, Голомтын захирал Д.Баясгалан нарыг Монгол төрийг битгий барьцаалаач гэж гуйж байна. Банкны барьцаанаас Монгол орноо чөлөөлөх цаг болсон” гэлээ.

 Мөн тэрбээр “Нэр бүхий албан тушаалтнууд гадагшаа зугтаж гарлаа гэдэг мэдээлэл ирж байна. Тиймээс эдгээр хүмүүсийг Монголдоо ирж мэдүүлгээ өгөхийг Ж.Батзандан миний бие урьж байна. Мөн ажлаасаа чөлөөлөгдсөн 17 шүүгчээс нэр бүхий шүүгчид гадаад руу гарсан тухай мэдээлэл ирлээ. Тиймээс хилийн хориг яаралтай тавьж, авлига албан тушаалын гэмт хэрэгт холбогдсон өндөр албан тушаалтан болон шүүх, прокурорынхныг гадагшаа зугтаж гарахаас сэргийлэх хэрэгтэй байна гэв.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

УИХ-ын чуулган хуралдана
Уржигдар 09 цаг 36 мин

ХӨСҮТ-ээс мэдээлэл хийнэ
Уржигдар 08 цаг 47 мин