АНУ-ын Ерөнхийлөгчийн Аюулгүй байдлын зөвлөх Жон Болтон Монгол Улсад иржээ
Өнгөрөгч амралтын өдөр буюу Ням гарагт АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трампын Аюулгүй байдлын зөвлөх, Элчин сайд Жон Болтон Монгол Улсад хүрэлцэн иржээ.
Түүнийг ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн хүлээн авч уулзсан байна.
Харин өнөөдөр /2019.07.01/ ноён Жон Болтоныг Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатартай уулзалт хийжээ.
Мөн 11.00 цагаас Ерөнхий сайд У.Хүрэлсүхтэй уулзах юм байна.
Ноён Жон Болтон энэ талаар твиттер хуудастаа "Улаанбаатарт хүрэлцэн ирсэндээ баяртай байгаагаа илэрхийлээд албаны хүмүүстэй хийх уулзалтаас Монгол Улс дахь эдийн засаг, аюулгүй байдлын хүрээн дэх дэмжлэг, нөөц боломжоо нэмэгдүүлэх хүлээлттэй байгаа"-гаа бичжээ.
Ж.Болтон нь улсынхаа гадаад харилцаанд консерватив үзэл баримталдаг бөгөөд нэн ялангуяа Хойд Солонгос, Иран, Куба, ОХУ-тай холбоотой асуудлаар хатуу чиг шугам баримталдгаараа онцгой нэгэн билээ. Тэрээр 2002 онд Кубыг “үл бүтэх” улсуудад биологийн зэвсэг зарсан гэж буруутгаж, 2003 онд Иракийн дайныг эхлүүлэхэд хатуу байр суурь баримталж, дэмжиж байсан аж. Мөн АНУ-ын Ерөнхийлөгч асан Б.Обамагийн Украйны талаар авч байсан бодлогыг шүүмжилж, Украйны зэвсэгт хүчнийг дэмжин НАТО-д элсүүлэх талаар санал гаргаж байжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ