​Ерөнхий консул Д.Мөнх-Эрдэнийг эгүүлэн татах шийдвэр гаргалаа

Засгийн газрын ээлжит хуралдаан болж, Ерөнхий сайд зарим албан тушаалтанд хариуцлага тооцов. Монгол Улсаас БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөх хотод суугаа Ерөнхий консул Д.Мөнх-Эрдэнийг эгүүлэн татах шийдвэр гаргасан байна.

2016 оны 1-р сард Засгийн газрын тогтоолоор тус албан тушаалд томилогдсон Д.Мөнх-Эрдэнэ нь албан үүргээ гүйцэтгэж байх хугацаандаа өөрийн дипломат эрх ямба, дархан эрхээ урвуулан ашиглаж өндөр үнэтэй автомашин БНХАУ-д татваргүйгээр нэвтрүүлсэн.

Монгол Улсын нэр хүндийг унагаж, суугаа орныхоо хууль, тогтоомжийг зөрчсөнд ийнхүү хариуцлага тооцож эгүүлэн татах нь зүйтэй гэж үзжээ. Ерөнхий сайд У.Хүрэлсүх Монгол Улсын нэр хүнд унагаж буй дипломат зарим албан хаагчдад хариуцлага тооцох тухай саналыг Засгийн газрын хуралдаанд яаралтай оруулж ирэхийг Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатарт үүрэг болголоо.


СЭТГЭГДЭЛ БИЧИХ

УИХ-ын чуулган хуралдана
Уржигдар 09 цаг 36 мин

ХӨСҮТ-ээс мэдээлэл хийнэ
Уржигдар 08 цаг 47 мин