"Чингис" хааны музейг байгуулахыг даалгалаа
Засгийн газар яг одоо /2019.06.28/ Төрийн ордонд хуралдаж байна. Хуралдаанаар хэд, хэдэн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэхээр төлөвлөсөн. Тэгвэл дөнгөж сая Ерөнхий сайд У.Хүрэлсүх "Чингис" хааны музей байгуулахыг даалгалаа.
Тэрбээр Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэгт дээрх асуудлыг ирэх долоо хоногийн Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцүүлж, батлуулахыг үүрэг болголоо.
Ийнхүү анх удаа "Чингис" хааны музейг байгуулах шийдвэрийг гаргалаа. Энэ мэтчлэн Засгийн газраас түүх соёлоо, өв уламжлалаа хойч үедээ болон жуулчдад зориулан бүтээн байгуулах ажлуудыг үе шаттайгаар хийж, хэрэгжүүлж байгаа билээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ