Хакухогийн иргэншлээс татгалзах хүсэлтийг ёсоор болголоо

Японы мэргэжлийн сумо бөхийн 41 дэх аварга М.Даваажаргал Монгол Улсын иргэншлээс татгалзах хүсэлтээ өнгөрсөн дөрөвдүгээр сард Монгол Улсын Ерөнхийлөгчид хүргүүлээд байсан билээ.

Тэгвэл баттай эх сурвалжийн мэдээллээр Монгол Улсын Ерөнхийлөгч түүний хүсэлтийг хүлээн авч, зөвшөөрсөн гэсэн мэдээлэл байна. Ерөнхийлөгчийн зүгээс холбогдох байгууллагаас ирүүлсэн саналуудыг нэгтгэж, судалж М.Даваажаргал аваргыг Монгол Улсын иргэншлээс татгалзсан хүсэлтийг нь хүлээж авч,  ёсоор болгосон байна. Ерөнхийлөгч зарлиг гарсан бол Гадаадын иргэн, харьяатын газарт хүргүүлж, тухайн хүсэлт гаргасан иргэнд зарлигийг хүргүүлж, мэдэгддэг юм байна. \

Монгол Улсын иргэншлээс татгалзах хүсэлт ирүүлсэн тохиолдолд маш олон хуулийн байгууллага болон холбогдох байгууллагуудаас татгалзахыг зөвшөөрөх эс зөвшөөрөх хүсэлтүүдийг нэгтгэж гаргасан учраас одоо эцсийн шийдвэрийг Ерөнхийлөгч гаргах хуулийн зохицуулалттай.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

УИХ-ын чуулган хуралдана
Уржигдар 09 цаг 36 мин

ХӨСҮТ-ээс мэдээлэл хийнэ
Уржигдар 08 цаг 47 мин