Г.Занданшатар: 13 шүүгчийн авлигын хэргийг баримтаар нотолсон
Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж нэр бүхий 17 шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлсэн. Уг шийдвэрийг өчигдөр/2019.06.27/ хуралдсан Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хуралдаанаас гаргажээ.
Харин олон шүүгчийг нэг дор бүрэн эрхээс нь түдгэлзүүлсэн гол шалтгаан авлига байсан гэдгийг УИХ-ын дарга онцоллоо. Түүний хэлж буйгаар “13 шүүгчийн авлигын хэргийг баримтаар нотолсон. Бичлэг ч байгаа. Тэдний долоон нь Салхитын мөнгөний ордоос 125 сая ам.долларын авлига авсан” хэмээн сэтгүүлч нартай уулзах үеээрээ онцоллоо. Тэдний долоо нь Салхитын мөнгөний ордоос авлига авсан юм бол үлдсэн зургаан шүүгч нь хаанаас авлига авсан бэ гэдэг нь олны анхаарлыг ихээхэн татаж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ