Ж.Батзандан: Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг суллуулахыг шаардсан 45 мянга гаруй иргэдийн гарын үсэг цугларсан

ШИНЭ намын дарга Ж.Батзандан нар Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг суллуулах шаардлагыг Дээд шүүхэд хүргүүллээ. С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийг шийдвэрлэхдээ хууль зөрчиж, эрүүдэн шүүх арга хэрэглэсэн гэж тэд үзжээ.

 

УИХ-аас С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийг шийдвэрлэсэн асуудлыг судлах түр хороо байгуулаад байгаа. УИХ-ын гишүүн Ж.Батзандан "Түр хорооны судалгааны явцад шинэ нөхцөл байдал үүссэн. Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг суллах ёстой. Энэ хоёр хүнд эрүүдэн шүүх замаар С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргийг хүлээлгэсэн тул шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэлтэй" гэдгийг хэллээ. 

 

Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг суллах шаардлагад МАНАН дэглэмийн эсрэг Монгол түмний нэгдэл болон төрийн бус байгууллагын төлөөлөл болох 46 мянган иргэн гарын үсэг зуржээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

УИХ-ын чуулган хуралдана
Уржигдар 09 цаг 36 мин

ХӨСҮТ-ээс мэдээлэл хийнэ
Уржигдар 08 цаг 47 мин