Д.Эрдэнэбилэгийг суллаж ,хилийн хориг тавьжээ
"Эрдэнэт Үйлдвэр"-ийн 49 хувийг ОХУ-ын талаас худалдан авах үйл ажиллагаатай холбоотойгоор иргэн Д.Эрдэнэбилэгийг 2019 оны тавдугаар сарын 28-нд ШШГЕГ-ын харьяа 461 дүгээр хорих ангид саатуулсан юм.
Түүнийг суллах шийдвэрийг өчигдөр буюу 2019 оны зургаадугаар сарын 24-нд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс гаргасан байна. Прокуророос иргэн Д.Эрдэнэбилэгийг батлан даалтад гаргах хүсэлт гаргасныг нь шүүх хүлээн авч, суллах шийдвэр гаргажээ.
Тэрбээр 30 хоног саатуулагдаад суллагдаж байгаа юм. Энэ хугацаанд эрүүл мэндийн байдлаас шалтгаалан суллах талаар өмгөөлөгч хүсэлт гаргасан ч шүүх хүлээж аваагүй билээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ