Шүүхээс М.Энхсайханыг зөвшөөрөлгүй баривчилсан гэж үзээд суллах шийдвэр гаргалаа
Монгол Улсын Ерөнхий сайд, Шадар сайдаар ажиллаж байсан М.Энхсайханыг өчигдөр орой 23.00 цагийн үед АТГ-аас баривчилж, ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид цагдан хорьсон талаар бид мэдээлсэн.
Тодруулбал, түүнийг АТГ-аас Тавантолгойн ордыг ашиглах Хөрөнгө оруулалтын гэрээг боловсруулах явцад бусдад хууль бус давуу байдал олгосон байж болзошгүй хэрэгт сэжигтнээр татан баривчилсан юм.
Тэгвэл шүүх цагдан хорионы асуудлыг хэлэлцээд суллах шийдвэр гаргалаа.
Энэ талаар Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс тодруулахад "Авлигатай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтсээс М.Энхсайханыг шүүхийн зөвшөөрөлгүй баривчилсан нь Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэн мөрдөгчийн тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэлээ" гэв.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ