АТГ: М.Энхсайханыг Тавантолгойн гэрээтэй холбогдуулан сэжигтнээр баривчилсан

Монгол Улсын сайд асан М.Энхсайханыг Тавантолгойн ордыг ашиглах Хөрөнгө оруулалтын гэрээг боловсруулах явцад бусдад хууль бус давуу байдал олгосон байж болзошгүй хэрэгт холбогдуулан сэжигтнээр баривчилсан хэмээн АТГ-аас мэдээллээ.


Мэндсайханы Энхсайхан нь Монгол Улсын сайдаар ажиллаж байх үедээ Тавантолгойн орд газрын хөрөнгө оруулалтын гэрээний төслийг боловсруулан УИХ-аар хэлэлцүүлэхгүйгээр, Засгийн газрын хуралдаанаар батлуулах гэж байсныг тухайн үеийн УИХ-ын удирдлагууд мэдэж, үйлдлийг нь таслан зогсоож байсан юм.


М.Энхсайханы боловсруулсан уг гэрээгээр 6.4 тэрбум тонн коксжих нүүрсний нөөцтэй Тавантолгойн орд газрыг 30 жилийн хугацаатайгаар гадаадын хөрөнгө оруулагч нарт  өгөх гэж байсан бөгөөд хөрөнгө оруулагч нь Тавантолгойн ордын нүүрсийг өмчлөх, барьцаалах эрхтэй байна хэмээн заасан байдаг юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

УИХ-ын чуулган хуралдана
Уржигдар 09 цаг 36 мин

ХӨСҮТ-ээс мэдээлэл хийнэ
Уржигдар 08 цаг 47 мин