АТГ: Ерөнхий сайд асан М.Энхсайханыг ЦАГДАН ХОРИЛОО
Монгол Улсын Ерөнхий сайд, Шадар сайдаар ажиллаж байсан М.Энхсайханыг өчигдөр /2019.06.20/ Авлигатай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтсээс дуудан, тайлбар мэдүүлэг авчээ.
Улмаар түүнийг оройн 23:00 цагийн орчимд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Урьдчилан хорих 461 дүгээр анги руу авч явжээ.
Зарим эх сурвалжийн мэдээлж буйгаар М.Энхсайханыг Тавантолгойн орд газрыг ашиглахтай холбоотой асуудалд Засгийн газрын ажлын хэсгийн ахлагчаар ажиллаж байх хугацаандаа гэрээний төслийг боловсруулахад албан тушаалаа урвуулан ашигласан байж магадгүй гэсэн асуудлаар шалгаж эхэлсэн гэв.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ