Д.Цогтбаатар: Унгартай хүнс, хөдөө аж ахуйн салбарт хамтарч ажиллана
Унгар Улсын Гадаад хэрэг, худалдааны сайд П.Сиярто манай улсад айлчилж байна. ГХ-ны сайд Д.Цогтбаатар, Унгарын Гадаад хэргийн сайд П.Сияртотой нар өнөөдөр өргөтгөсөн уулзалт хийлээ. уулзалтын дараагаар сэтгүүлчдэд хэвлэлийн бага хурал хийсэн юм. ГХ-ны сайд Д.Цогтбаатар:
-Унгар Улсын Гадаад хэрэг, худалдааны сайд П.Сиярто энэ өдрүүдэд болж буй "Терроризмд турхирч буй хүчирхийлэл дагуулсан экстремизм, радикалчлалаас урьдчилан сэргийлэх, тэмцэхэд нийгмийг хандуулах" сэдэвт дээд хэмжээний бүс нутгийн бага хуралд оролцож байна. Энэ үеэр Монгол Улсад ажлын айлчлал хийж байна. Монгол-Унгар улсын харилцаанд ач холбогдол өгдөг нь түүний манай улсад дөрөв дэх удаагаа айлчилж байгаагаар харагдаж байна.
Унгар Монгол Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой ирэх жил тохионо. Манай хоёр орны харилцаж ирсэн түүхэнд бүтээн байгуулалт, эдийн засгийн томоохон харилцаатай. Үүний нэг нь Биокомбинат. Унгар улс зээл өгч, технологийг нь шинэчилж ажиллаж байгаа. Нийтдээ 57 сая ам.долларын зээлийн асуудал байгаа. Монгол талдаа захиргааны шинж чанартай шийдвэрээ гүйцээж гаргах ёстой.
Уулзалтын үеэр хоёр том зах зээл рүү чиглэсэн экспортын үйл ажиллагааг хамтраад дэмжээд явах талаар ярилцлаа. Хүнс, хөдөө аж ахуйн салбарт хамтын ажиллагааны маш том орон зай байна. Унгар Улс Европын холбооны гишүүн орон. Хүнс боловсруулах, хөдөө аж ахуйн технологи боловсруулах бэлдэц маш өндөр хөгжсөн. Энэ чиглэлийн хөрөнгө оруулалтаа Монголд хийвэл ажлын байр бий болж, экспортын бараа төрөлжиж, гадаад валютын урсгал нээгдэж, уул уурхайн хараат байдлаас гарахад нэн чухал үүрэгтэй. Хамгийн гол нь Унгар улс олон жилийн түүхтэй учир бизнесийнхэн мэднэ. Тийм учраас бизнесийн форум хийх санал тавилаа. Усны чиглэлийн хамтын ажиллагаа үргэлжлэх бүрэн боломжтой. Соёл, боловсрол, урлагийн чиглэлээр хамтрах санал тавилаа. Унгарт Европын улсаас манай оюутнууд хамгийн олон буюу 200 залуус сурч байна.
Европын Аюулгүй байдал, Хамтын ажиллагааны байгууллага хууль бус наймааны эсрэг хамгийн үр дүнтэй үйл ажиллагаа явуулдаг байгууллага. Энэ байгууллагатай хамтран "Терроризмд турхирч буй хүчирхийлэл дагуулсан экстремизм, радикалчлалаас урьдчилан сэргийлэх, тэмцэхэд нийгмийг хандуулах" сэдэвт дээд хэмжээний бүс нутгийн бага хурлыг хийж байна. "Жижиг орны ард иргэдийг хил дамнасан хууль бус наймаанд татаж оруулах зохион байгуулалттай гэмт хэргийн бүлэглэлүүд үйл ажиллагаа явуулж байна. Үүнтэй дангаараа тэмцэж чадахгүй байна. Манай иргэдийг татаж оролцуулаад байгаа энэ бүлэглэлүүдийг гишгэх газаргүй болготол Европын байгууллагууд хамтарч ажиллах хэрэгтэй байна. Бид иргэдээ ийм аюулаас урьдчилсан сэргийлмээр байна. Дэмжлэг үзүүлч гэсэн санал тавьсан. Унгар улстай энэ асуудлаар хамтарч ажиллахаар "Монгол иргэдийг аливаа хил дамнасан гэмт хэрэгт хамруулахгүй байх тал дээр үр дүнтэй ажиллаж чадна гэдэгт итгэлтэй байна гэлээ.
Терроризмтэй тэмцэхэд Монгол Улстай хамтарч ажиллана
Унгар улсын Гадаад хэрэг, худалдааны сайд П.Сиярто:
-Монгол Улсад айлчилж байгаадаа баяртай байна. Терроризмтэй тэмцэх ажилд бид Монгол Улсыг дэмжиж, хамтарч ажиллах болно. Эдийн засгийн салбарт манай хоёр орон хамтарч ажиллах болно. Хүнс хөдөө аж ахйн салбарт хамтарч ажиллахаар ярилаа. Жил бүр Унгарын Засгийн газрын тэтгэлгээр 200 оюутан Унгарт сурдаг. Цаашдаа ч энэ ажиллагаа үргэлжлэх болно хэмээн мэдээлэв.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ