Онцгой байдлын ерөнхий газрыг Цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнав

Онцгой байдлын байгуулллагын түүхт 15 жилийн ойн баярын хурал Соёлын төв өргөөнд болж  байна.

Ойн баярын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2019 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 117 дугаар зарлигаар Онцгой байдлын ерөнхий газрыг “Цэргийн гавьяаны улаан тугийн одон-гоор шагнасныг Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх гардуулан өглөө.

Монгол Улсын Засгийн газрын 2004 оны нэгдүгээр тогтоолоор Гал түймэртэй тэмцэх газар, Улсын иргэний хамгаалалтын газар, Улсын нөөцийн газруудыг нэгтгэж гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх, авран хамгаалах, хойшлуулшгүй сэргээн босгох үйл ажиллагааг удирдан зохион байгуулах чиг зорилго бүхий Онцгой байдлын албыг байгуулж байсан түүхтэй юм.

Онцгой байдлын байгууллагын алба хаагчид хүн ардынхаа амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, мал амьтан, хүрээлэн байгаа орчноо гамшиг ослоос хамгаалан улс орныхоо тогтвортой хөгжлийг хангах ариун үүргээ нэр төртэй биелүүлж ирснийг ийнхүү Монгол Улсын төр засгаас үнэллээ.

Түүхийн 15 жилийн хугацаанд Онцгой байдлын байгууллагын алба хаагчид 17012 эрдэнэт хүний амь нас, 310.4 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгаалжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

УИХ-ын чуулган хуралдана
Уржигдар 09 цаг 36 мин

ХӨСҮТ-ээс мэдээлэл хийнэ
Уржигдар 08 цаг 47 мин