Чуулган: Дэд хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай хэлэлцэнэ

УИХ-ын чуулганы хуралдаан өнөөдөр 10.00 цагаас товлогдлоо. Өнөөдрийн хуралдаанаар

    Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хооронд байгуулсан “Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр” соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2019.06.14-ний өдөр өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/;
       
Уур амьсгалын ногоон сангийн хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэх “Улаанбаатар хотын төлбөрийн чадварт нийцсэн ногоон орон сууц ба дасан зохицох чадвар бүхий хотын шинэчлэл төсөл”-ийн Зээлийн хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2019.06.14-ний өдөр өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/;
 
Экспортын зээлийн тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Беларусь Улсын Засгийн газар хоорондын ерөнхий хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2019.06.14-ний өдөр өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/;

Монгол Улсын Засгийн газар, Европын сэргээн босголт, хөгжлийн банк хооронд байгуулсан "Санхүүжилтийн ерөнхий хэлэлцээр"-ийг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2019.06.14-ний өдөр өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/;

“Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2019.06.14-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

Дэд хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцэх юм. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

УИХ-ын чуулган хуралдана
Уржигдар 09 цаг 36 мин

ХӨСҮТ-ээс мэдээлэл хийнэ
Уржигдар 08 цаг 47 мин