УИХ-ын хоёр байнгын хороо өнөөдөр хуралдана
Тодруулбал Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо 14.00 цагт хуралдаж, Монгол Улс, Азийн хөгжлийн банкны “Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр”, Уур амьсгалын ногоон сангийн хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэх “Улаанбаатар хотын төлбөрийн чадварт нийцсэн ногоон орон сууц ба дасан зохицох чадвар бүхий хотын шинэчлэл төсөл”-ийн Зээлийн хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэнэ. Мөн Экспортын зээлийн тухай Монгол, Беларусь улсын Засгийн газрын ерөнхий хэлэлцээр, Монгол, Европын сэргээн босголт, хөгжлийн банкны “Санхүүжилтийн ерөнхий хэлэлцээр”-ийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэх юм.
Харин УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо 15.00 цагт хуралдаж, Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хоёр, гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлыг баг байгуулах тухай, Дэд хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай хэлэлцэхээр төлөвлөсөн байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ