Дээд шүүхэд шинэ намыг бүртгүүлэх хүсэлт гаргалаа

Шударга иргэдийн нэгдсэн эвсэл /ШИНЭ/ намын дарга, УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Л.Болд нар намаа бүртгүүлэхээр Улсын Дээд шүүхэд хүсэлт гаргалаа.

Энэ талаар тус намын дарга, УИХ-ын гишүүн Ж.Батзандан “Улс төрийн намыг байгуулах их хурлаа хийснээс хойш 10 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд хуульд заасан мэтериалаа хүргүүлнэ. 30 хоногийн дотор хуулийн шаардлага хангасан улс төрийн намыг Улсын дээд шүүх бүртгэнэ гэж заасан байдаг. Хуульд заасан шаардлагыг ШИНЭ нам бүрэн хангаж байгаа тул бүртгүүлэх материалаа өгч байна. Шинэ нам нь бусад намуудаас олон талын ялгаатай. Тухайлбал, монголыг хагалан бутаргадаг, хатуу гишүүнчлэлтэй нам байхгүй. Зөвхөн дэмжигч нар дээрээ суурилж монголоо нэгтгэдэг нам байна гэж тодорхойлж байгаа. Хуульд зааснаар хамгийн багадаа 800 орчим гишүүн Улсын Дээд шүүхэд өргөдөл өгөх ёстой. Тиймээс гишүүдийнхээ нэрсийг албан ёсоор бүрдүүлэн өгч байна.

Манай нам эх орончдын нам байна. Сүүлийн 30 жил үндэсний эрх ашгаа уландаа гишгэж Монгол Улсыг харь үзэлтнүүд удирдсан гэж ойлгож байна. Ирэх 30 жил маонголыг үндэсний эх орончид, шударга иргэдийн гарт эх орныг атгуулсан жил байхын төлөө манай нам зохион байгуулалтад орсон. ШИНЭ намыг бүртгэж авна гэдэгт итгэлтэй байна” гэлээ.


СЭТГЭГДЭЛ БИЧИХ

УИХ-ын чуулган хуралдана
Уржигдар 09 цаг 36 мин

ХӨСҮТ-ээс мэдээлэл хийнэ
Уржигдар 08 цаг 47 мин