Ц.Нямдоржийн хүүг эсэргүүцсэн цуглаан боллоо

Хуульзүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийг огцрохыг шаардсан цуглаан өнөөдөр түүний хүүг "ониллоо". Монголын ардчилсан эмэгтэйчүүдийн холбооноос ХЗДХ-ийн сайд Ц.Нямдоржийг огцрохыг шаардсан цуглааныг ХЗДХЯ-ны гадаа хэд хэдэн удаа зохион байгуулсан. Цуглаан хийгчид өнөөдөр Австрали улсын ЭСЯ-ны гадаа очиж, Ц.Нямдорж сайдын хүү Н.Анхбаярыг Элчин сайдаар томилохыг эсэргүүцэж буйгаа илэрхийлэн, өргөх бичиг барилаа. 

 

Тухайн бичигт "Н.Анхбаяр нь аавынхаа шууд оролцоотойгоор Эрдэнэт үйлдвэрт бараа үйлчилгээ нийлүүлэх эрхийг ямар ч өрсөлдөөнгүй авч, хувьдаа их хэмжээний орлого олсон нь баримтаар нотлогдсон...

 

АН-ын гишүүд бид Н.Анхбаяр нь Монгол Улс, монголчуудыг бүрэн төлөөлөх ёсзүйн эрхгүй хэмээн үзэж байна. Ардчилал, хүний эрхийг дээдэлдэг Австрали улс бидний хүсэлтэд хүндэтгэлтэй хандана гэдэгт итгэж байна" гэжээ. 

 

Тэд Н.Анхбаярыг Австрали улсад суух Элчин сайдаар томилбол бүх төрлийн эсэргүүцлийн арга хэмжээг хилийн чанадад ч зохион байгуулахаа АН-ын гишүүд, дэмжигчид хэлж байна. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

УИХ-ын чуулган хуралдана
Уржигдар 09 цаг 36 мин

ХӨСҮТ-ээс мэдээлэл хийнэ
Уржигдар 08 цаг 47 мин